ОДОТ

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээ

Одот нь таро хөзрийн уламжлалт утгад суурилсан мэргэ, тайлал гаргадаг. Тайлал нь зугаа цэнгэл, өөрийгөө эргэцүүлэх зорилготой бөгөөд эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль, санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө биш. Тайлалд үндэслэн гаргасан шийдвэрийн хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.

Тайлал хэрхэн гардаг

Мэргэ эхлэхэд сервер 78 хөзрийг криптограф санамсаргүй тоогоор холиод хадгална. Хэрэглэгч хөзрөө өөрөө сонгоно. Төлбөртэй тайлалыг хиймэл оюун ухаан (AI) таны асуулт, буусан хөзрийн уламжлалт утгад тулгуурлан бичдэг. Өдрийн хөзөр, тийм/үгүй мэргэ нь Одот тавцангийн бэлэн утгаар гардаг.

Нас

Үйлчилгээ 18 ба түүнээс дээш насны хүмүүст зориулагдсан.

Төлбөр

Төлбөртэй тайлалыг QPay-ээр (бүх банкны апп) эсвэл банкны аппаараа манай данс руу шилжүүлж нэг удаа төлнө. Автомат сунгалт, давтан төлбөр байхгүй. Үнэ мэргэ бүрийн хуудас болон төлбөрийн хуудсанд харагдана.

Дансаар шилжүүлэхэд гүйлгээний утгад төлбөрийн хуудсанд (эсвэл Messenger-т) заасан OD-оор эхэлсэн кодыг заавал бичнэ. Шилжүүлгийг бид гараар шалгадаг тул тайлал ихэвчлэн 5–30 минутад (08:00–23:00) нээгдэнэ; энэ цагаас гадуур шилжүүлсэн бол дараагийн өглөө нээгдэнэ.

Хүргэлт

Төлбөр баталгаажмагц тайлал нээгдэнэ (QPay-ээр төлбөл шууд). Facebook Messenger-ээр захиалсан бол тайлал тань чатад ирнэ. Мэргэ бүр хувийн холбоос, 6 тэмдэгт кодтой — «Миний мэргэ» хэсэгт кодоо оруулж дахин уншина.

Буцаалт

Тайлал нь цахим бүтээгдэхүүн тул нээгдсэний дараа буцаалт хийхгүй. Харин төлбөр төлөгдсөн ч тайлал нээгдээгүй, давхар төлбөр гарсан, эсвэл техникийн алдаанаас болж тайлал бүрэн гараагүй бол 7 хоногийн дотор мэргийн кодоо бичээд манай сошиал хуудсаар холбогдоно уу. Шалгаад тайлалыг засах эсвэл мөнгийг бүтнээр буцаана. Дансаар шилжүүлэхдээ дүн буруу оруулсан, гүйлгээний утгаа бичээгүй бол мөн холбогдоорой — шилжүүлгийг тань олоод тайлалыг нээх эсвэл мөнгийг буцаана.

Холбоо барих

Асуулт, гомдлоо Одот-ын Facebook эсвэл Instagram хуудсаар илгээнэ үү.

Сүүлд шинэчилсэн: 2026-10-21