ОДОТ

Нууцлалын бодлого

Бид юу хадгалдаг вэ

Facebook Messenger

Одот-ын Facebook хуудас (facebook.com/odot.site) руу бичихэд бид таны Messenger дахь хуудасны тусгай ID (PSID), бичсэн мессеж, сонгосон мэргэ, төлбөрийн төлөвийг хадгалж, мэргэ, тайлалыг тань илгээхэд ашигладаг. Хуудасны сэтгэгдэлд бичсэн бол таны нэр, сэтгэгдлийн текстийг хувийн мессежээр хариулахад ашиглана. Бид таны Facebook-ийн бусад мэдээлэл, найзуудын жагсаалтыг авдаггүй.

Хиймэл оюун ухаан (AI)

Төлбөртэй тайлал бичихэд таны асуулт, нэр, буусан хөзрүүдийг OpenAI-ийн API-аар боловсруулдаг. Бид хүсэлтээ хадгалахгүй байхыг (store: false) заадаг; OpenAI-ийн өөрийн бодлого мөн үйлчилнэ. Асуултдаа регистрийн дугаар, утас, хаяг гэх мэт хувийн мэдээлэл бүү бичээрэй.

Таны төхөөрөмж дээр

Хийсэн мэргүүдийн жагсаалт таны хөтөч дээр (localStorage) хадгалагдаж, «Миний мэргэ» хэсэгт харагдана. Мөн хаанаас орж ирснийг тэмдэглэх «odot_src» cookie 30 хоног хадгалагдана.

Хуваалцах, устгах

Бид таны мэдээллийг худалдахгүй, хуулиар шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд өгөхгүй. Мэдээллээ устгуулах заавар: odot.site/delete-data.

Сүүлд шинэчилсэн: 2026-10-21